Чамайг дэмжье!

Бид стратегийн хүрээнд хүсэл тэмүүллээр дүүрэн залуусынхаа боловсролыг дэмжиж, тэдэнд боломж олгох зорилгоор "Чамайг Дэмжье" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт хамрагдах

Сарын хүү

1.8%–2.1%

Зээлийн хэмжээ

6 сая ₮

Барьцаагүй

0%

Сургалтын төлбөрийн зээлийн хүсэлтээ 100% онлайнаар шийдээрэй

Сарын хүү

1.8%–2.1%

Зах зээлийн дунджаас ойролцоогоор 2 дахин бага.

Зээлийн хэмжээ

6 сая ₮

Сургалтын төлбөрийг бүтэн эсвэл тодорхой хэсгээр нь шийдэх боломжтой.

Зээлийн хугацаа

12 сар

1 жил хүртэлх хугацаатайгаар өөрийн хэрэгцээнд нийцүүлэн авах боломжтой.

НДШ баталгаа

-

Тогтмол цалин, НДШ шаардахгүй. Батлан даагчийн банкны хуулга хангалттай.

Шимтгэл

0₮

Нэмэлт шимтгэл байхгүй.

Барьцаа

0

Барьцаа хөрөнгө шаардахгүй.

Жишээ тооцоолол:

Зээлийн дүн
2,500,000₮
Сарын хүү
1.8%
Хугацаа
12 сар
Сарын төлбөр
233,505₮
Нийт төлбөр
2,802,059₮

Зээлээ цаг хугацаанд нь төлсөн оюутны дараагийн зээлийн хүү 0.1%-иар буурна.

Зээлийн тооцоолуур

Зээлийн дүн:

₮0

Сарын төлбөр:

₮0

Зээл төлөлтийн хуваарь

Сар Огноо Хоног Үндсэн зээлийн төлбөр

Хэрхэн хамрагдах вэ?

  • Оюутны зээлд хамрагдах боломжтой их, дээд сургуулийн жагсаалтад багтсан сургууль байх
  • 10 ба түүнээс дээш кредит судлахаар байх
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноо 550-с доошгүй байх
  • Сургуулийн бүртгэл баталгаажсан байх /Сургуулийн нэхэмжлэх/
  • Батлан даагчтай байх /Гэр бүлийн гишүүн/
  • Батлан даагчийн ЗМС хэвийн, скорингийн шаардлага хангасан байх;
  • Оюутны зээлд хамрагдах боломжтой их, дээд сургуулийн жагсаалтад багтсан сургууль байх
  • 10 ба түүнээс дээш кредит судлахаар байх
  • Голч дүн: Төрийн - 2.8+ , Төрийн бус - 3.0%+
  • Батлан даагчтай байх /Гэр бүлийн гишүүн/
  • Батлан даагчийн ЗМС хэвийн, скорингийн шаардлага хангасан байх
  • Цахим үнэмлэх /Ар өвөргүй зургыг тод авах/
  • Элсэлтийн ерөнхий оноо эсвэл голч дүнгийн баталгаажуулсан баримт
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
  • Нэмэлтээр: Эцэг эх асран хамгаалагчийн орлого нотлох баримт

Батлан даагч гэж хэн бэ?

Батлан даагч бол чиний гэр бүлийн гишүүн бөгөөд зээлийг цаг тухайд нь төлөхөд чамтай хамт хариуцлага хүлээнэ.

Батлан даагчаа сонгохдоо энэ үүрэг хариуцлагыг хамтдаа урьдчилан ярилцаж, ойлголцоорой.

ААВ ЭЭЖ АХ ЭГЧ
Гэр бүл

Чамтай хамт

+350

Сүүлийн 5 жилийн хугацаанд бид оюутнуудын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, нийт +800 сая төгрөгийн +350 гаруй зээлийг амжилттай олгожээ.

Б.Оюунбаяр

Б.Оюунбаяр

Нөмөрийн Оюутны зээлээр төлбөрөө шийдэж, хариуцлагатай байсныхаа үр дүнд тэтгэлэгт хамрагдсан нь миний ирээдүйдээ хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалт байсан.
М.Цэлмүүн

М.Цэлмүүн

Зуны саруудад ажил хийсэн ч сургалтын төлбөрөө бүрэн төлөх боломжгүй, цаг тулсан үед Нөмөрийн зээл ар гэрийн санхүүгийн дарамтыг хөнгөвчилж, хичээл сонголтоо санаа зовох зүйлгүй хийхэд хамгийн том тус болсон.
Г.Уранчимэг

Г.Уранчимэг

Зээлээ хугацаандаа төлж хэвшсэнээр тэтгэлэгт хамрагдах, “Нөмөр” болон “Намир” группийн дадлагажих хөтөлбөрт оролцох, мэргэжлийн зөвлөгөө авах давхар боломж нээгддэг нь маш том давуу тал.

Тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлэгт хөтөлбөр

Хариуцлага гэдэг нь зөвхөн өөрийнхөө төлөө биш эргэн тойрныхоо хүмүүст зэрэг нөлөө үзүүлэх явдал юм. Сургалтын төлбөрийн зээлээ хугацаандаа, сахилга баттай төлж буй оюутнуудын дундаас жил бүр шилдэг 2–3 оюутныг сонгож, бүтэн жилийн тэтгэлэг олгодог.

Цагийн ажил

Цагийн ажил

“Чамайг Дэмжье” хөтөлбөрийн хүрээнд суралцахын хажуугаар туршлага хуримтлуулах, өөрийгөө нээх боломжийг олгож байна.

  • Ажиллах хүсэлтэй, 1–6-р курсын оюутан бүр хамрагдах боломжтой
  • “Намир” группын компаниудад тухайн үед нээлттэй байгаа ажлын байрыг санал болгоно
  • Хамтран ажиллах байгууллагууд дэмжин ажиллана

Оюутны зээлд хамрагдах боломжтой

Их, дээд сургуулийн жагсаалт

Дээд боловсролын сургалтын байгууллага Өмчийн хэлбэр
1Дотоод хэргийн их сургуульТөрийн
2Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Эрдэнэт цогцолбор их сургуульТөрийн
3Үндэсний батлан хамгаалахын их сургуульТөрийн
4Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульТөрийн
5Үндэсний Тагнуулын Их СургуульТөрийн
6Соёл урлагийн их сургуульТөрийн
7Монгол улсын боловсролын их сургуульТөрийн
8Хөдөө аж ахуйн их сургуульТөрийн
9Шинжлэх ухаан технологийн их сургуульТөрийн
10Монгол улсын их сургуульТөрийн
11Төмөр замын их сургуульТөрийн
12Этүгэн их сургуульТөрийн бус
13Ач анагаах ухааны их сургуульТөрийн бус
14Шихихутуг их сургуульТөрийн бус
15Хүмүүнлэгийн ухааны их сургуульТөрийн бус
16Сити их сургуульТөрийн бус
17Олон улсын Улаанбаатарын их сургуульТөрийн бус
18Санхүү, эдийн засгийн их сургуульТөрийн бус
19Их засаг их сургуульТөрийн бус
20Отгонтэнгэр их сургуульТөрийн бус
21Мандах их сургуульТөрийн бус
22Оточ Манрамба их сургуульТөрийн бус
23Монголын үндэсний их сургуульТөрийн бус
24Хүнсний үйлдвэрлэл, Технологийн Их СургуульТөрийн бус
25Үндэс Биеийн Тамирын Их СургуульТөрийн бус
26Техник Технологийн Их СургуульТөрийн бус

Голч дүн: Төрийн сургууль 2.8+, Төрийн бус сургууль 3.0+. Шинэ элсэгчийн ЭШ-ын дундаж оноо 550+.

Та бэлэн үү?

Дээрх шаардлагыг хангаж байгаа бол хүсэлтээ өнөөдөр илгээгээрэй.

Зээлийн хүсэлт илгээх

Түгээмэл асуулт

Одоогоор зөвхөн жагсаалтад орсон их, дээд сургуулийн оюутан л энэ зээлд хамрагдах боломжтой. Жагсаалт тогтмол шинэчлэгддэг тул дараа дахин шалгаарай.

Тийм, батлан даагч (гэр бүлийн гишүүн) заавал шаардлагатай. Дэлгэрэнгүйг дээрх «Батлан даагч гэж хэн бэ?» хэсгээс үзнэ үү.

Асуудал үүсэх тохиолдолд аль болох эрт бидэнтэй холбогдоорой.

Оюутнаас тогтмол ажил, НДШ зэрэг шаардлага тавихгүй, зөвхөн батлан даагчийн банкны хуулгаар зээлийн тооцооллыг хийнэ.